Australian Embassy
China

Цагаачлалын агентлаг

Виз ба Цагаачлах хуудас ► Монгол Улсын Виз Мэдүүлэгчид        English ǀ Монгол 

 

 

Виз мэдүүлэгчидэд өгөх зөвлөгөө

Та виз мэдүүлэхдээ заавал жуучлагч цагаачлалын агентлагт хандах шаардлагагүй гэдгийг анхаарвал зохино. Цагаачлалын агентлаг нь таны мэдүүлэгийн шийдвэрт нөлөө үзүүлэхгүйн дээр мэдүүлэгийн явцыг хурдасгаж чадахгүй.

Цагаачлал болон xил хамгаалах алба (DIBP) - д хүлээн авч боловсруулдаг ихэнх виз мэдүүлэгүүд цагаачлалын агентлагаар дамжаагүй байдаг.

Хэдий тийм ч, та өөрөө мэдүүлэг ирүүлэх итгэлтэй бус эсвэл таны мэдүүлэгийн асуудал ихээхэн төвөгтэй бол та бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандах боломжтой.

Австрали улсад үйл ажиллагаа явуулж буй цагаачлалын агентлагуудад тавидаг хууль зүйн шаардлага нь Цагаачлалын Агентлагын Бүртгэл Хариуцсан Байгууллага (MARA)-д бүртгүүлсэн байх явдал юм. Австрали улсад бүртгэлтэй зарим цагаачлалын агентлагууд өөр улсад мөн үйл ажиллагаа явуулдаг тул та дараах https://www.mara.gov.au/ хуудаст орж бүртгэлтэй агентлагын талаар хайлт хийх боломжтой юм.

Мэдүүлэг ирүүлэх

Та мэдүүлэгээ Цагаачлал болон xил хамгаалах алба (DIBP) - д шууд ирүүлэх эсвэл төлөөний хүнээр дамжуулан мэдүүлэг өгч болно. Мэдүүлэгийг хэн манай хэлтэст хүргэж ирэхээс хамаарахгүй бүх мэдүүлэгийн материалыг хүлээн авна. Мөн ихэнх тохиолдолд интернэтээр мэдүүлэг өгөх боломжтой.

Хэрэв та мэдүүлэгээ Австрали улсаас гадна байрладаг бүртгэлтэй бус цагаачлалын агентлагаар дамжуулан ирүүлвэл манай хэлтэсээс тухайн агентлагт тусгай дугаар олгодог. Энэ дугаар нь зөвхөн манай хэлтэсийн дотоод үйл ажиллагаанд зориулагдсан ба тухайн агентлагт ямар нэгэн онцгой эрх олгоно гэсэн үг биш юм.

Виз мэдүүлэг болон мэдүүлэгийн явцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, түүнчлэн Цагаачлал болон xил хамгаалах алба (DIBP) хэлтэстэй хэрхэн холбогдох талаар www.border.gov.au  цахид хуудаст орж танилцана уу.

Цагаачлалын агентлагыг сонгох тухай

Хэрэв та цагаачлалын агентлагаар дамжуулан мэдүүлэг өгөх хүсэлтэй бол, бид танид (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандахыг зөвлөж байна. Хэрэв энэ нь боломжгүй бол танай улсад бүртгэлтэй магадлан итгэмжлэгдсэн цагаачлалын агентлагт хандахыг анхааруулж байна.

Хэрэв таны сонгосон ‘Цагаачлалын Агентлагын Бүртгэл Хариуцсан Байгууллага’ (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлаг нь ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж буйг та олж мэдсэн бол манай (DIBP) хэлтэст мэдэгдэх нь зүйтэй. Мөн (MARA)-д бүртгэлтэй цагаачлалын агентлагтай холбоотой бусад гомдол саналаа https://www.mara.gov.au/ хуудаст орж тавиарай.

Хэрэв та Автрали улсаас гадна байрладаг бүртгэлгүй цагаачлалын агентлагаар жуучлуулахаар шийдсэн бол дараах зүйлийг сайтар ойлгосон байх ёстой. Энэ нь хэрэв тухайн агентлаг шударга бус үйл ажиллагаа явуулах, хуурамч материал бүрдүүлэх хандлагатай бол танид өөр сонголт байгааг ямагт санах явдал юм.

Хэрэв таны сонгосон бүртгэлгүй цагаачлалын алба ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулж буйг та олж мэдсэн бол та холбогдох хуулийн байгууллагад хандах болон Цагаачлал болон xил хамгаалах албад дариу мэдэгдээрэй.

Анхааруулга
• Та заавал цагаачлалын агентлагт хандах шаардлагагүй.
• Хэрэв цагаачлалын агентлагт хандахаар шийдсэн бол албан ёсны бүртгэлтэй агентлагт хандах нь зүйтэй.
• Цагаачлал болон xил хамгаалах алба (DIBP) танид Австрали улсад бүртгэлтэй цагаачлалын агентлагт хандахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй www.border.gov.au -д орж танилцана уу.

Агентлаг солих

Виз мэдүүлсний дараа агентлаг эсхүл итгэмхлэсэн этгээгийг солих хүсэлтэй бол Цагаачлалын албанд 956 маягт ирүүлж мэдүүлэх шаардлагатай. Мөн агентлагтаа бичгээр мэдэгдвэл зохино.

Виз ба Цагаачлах хуудас руу буцах

 

Page last updated on 30 July 2015