Australian Embassy
China

Mongolian - VAC

Виз мэдүүлгийн хураамж

Монголын иргэн руу буцах

Энэ хуудасын агуулга: Виз мэдүүлэгийн хураамж болон хураамж хэрхэн төлөх арга зам.

Виз Мэдүүлэгийн Хураамж

Доорх виз мэдүүлгийн хураамж (Хятадын Юанаар) нь 2010 оны 1 сарын 1 -ээс хойш хүчинтэй.

• Зорчих виз (ангилал 676) – 680 юань
• Богино хугацааны бизнес виз(ангилал 456) – 680 юань
• Бизнесийн бус түр оршин суугчийн виз – 1,690 юань
• Бизнесийн түр оршин суугчийн(ангилал 457) виз – 1,690 юань
• Бизнесийн түр оршин суугчийн(ангилал 457) баталгаа – 2,240 юань
• Бизнесийн түр оршин суугчийн(ангилал 457) нэр дэвшүүлэх – 450 юань
• Гадаадад суралцах виз(ангилал 570-576) – 3,510 юань
• Эхнэр/нөхөр, гэр бүлийн цагаачлах виз – 11,070 юань
• Австралид буцаж оршин суух виз – 1,690 юань
• Австралийн өв хүлээн авагчийн иргэний үнэмлэх – 780 юань

Виз Мэдүүлэгийн Хураамж Төлөх Арга Зам

Монгол улсын иргэд Бэжин хотод биеэр ирж мэдүүлэг өгөхөөс илүү шуудангаар бичиг баримтаа илгээдэг. Гэвч шуудангаар бэлэн мөнгө илгээхийг зөвшөөрдөггүй.

Тиймээс мэдүүлэг шуудангаар илгээх бол дараах төлбөрийн арга замуудаас сонгон мэдүүлэгийн хураамж төлөөрөй.

1. Таны төлөөний хүн (найз, гэр бүлийн гишүүн болон хамт ажиллагч) Бэжин хот дахь Австралийн Элчин Сайдын Яам дээр ирж мэдүүлэгийн хураамжыг бэлэн мөнгөөр (хятадын юанаар) төлөх. Хураамж төлсөнг батлах тасалбарын хуулбарыг та төлөөний хүнээсээ авч мэдүүлэгтэйгээ хамт бидэнд ирүүлнэ.

2. Таны Бэжин дэх төлөөний хүн (найз, гэр бүлийн гишүүн болон хамт ажиллагч) мэдүүлэгийн хураамжыг Хятадын шуудангын мөнгөн гуйвуулгаар дамжуулан төлөх.

3. Таны Австрали дэх төлөөний хүн (найз, гэр бүлийн гишүүн болон хамт ажиллагч) Австралийн Цагаачлал болон Иргэншил Хариуцсан (DIAC) албанд мэдүүлгийн хураамж төлөх боломжтой. Хураамж төлсөнг батлах тасалбарын хуулбарыг та төлөөний хүнээсээ авч мэдүүлэгтэйгээ хамт бидэнд ирүүлнэ.

4. Банкны дансаар дамжуулан визийн хураамж мөнгөө шилжүүлэх тохиолдолд, бид зөвхөн ам. доллараар тооцоо хийх юм. Монгол улсаас ам. долларын банкны гуйвуулга хийхэд, хүлээн авагчийн нэрийг “Австралийн Бээжин дэх ЭСЯ” гэж бичих. Ердийн байдалд, банкны гуйвуулга 60 хоногийн дотор дансанд орно гэдгийг анхаарнуу. Банкны гуйвуулга дансанд орохоос өмнө, бид таны визийн мэдүүлгийг хүлээн авч хянан шийдвэлэх боломжгүй.

Монголын иргэн руу буцах

Ямар нэгэн асуудал байгаа бол бидэнтэй э-мэйлээр харилцаж болно.

 


people our business