Australian Embassy
China

Оюутны виз

Виз ба Цагаачлах хуудас ► Монгол Улсын Виз Мэдүүлэгчид        English ǀ Монгол 

 

IMPORTANT:  If you intend to apply for a student visa on or after 1 July 2016, read: Changes to the student visa programme

 

 


Виз мэдүүлэгчдэд зориулсан Ерөнхий мэдээлэл

Ерөнхий мэдээлэл хуудасд орж доорх жагсаалтын дагуу дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай:

• Виз болон иргэншил мэдүүлгийн материалаа хэрхэн ирүүлэх тухай
• Виз мэдүүлгийн хураамж болон хураамж хэрхэн төлөх
• Эрүүл мэндийн шаардлага
• Зан чанарт тавигдах шаардлага ба цагдаагийн тодорхойлолт
• Мэдүүлэг шийдвэрлэх хугацаа
• Агентлаг болон хувь хүнд итгэмжлэл гаргах
• Туслах бичиг баримтууд
• Хуурамч бичиг баримт
• Мэдүүлэгт хийгдэх хянан шалгалт
• Виз мэдүүлсэний дараах лавлагаа
• Мэдүүлгийн хариу мэдэгдэх тухай
• Санал хүсэлт
 

Үнэн бодит түр хугацааны оршин суугч (Genuine Temporary Entrant) байх шаардлага

Таны хувийн нөхцөл байдал таныг Австрали улсад зөвхөн түр хугацаагаар оршин суух зорилготой болохыг нотлон харуулах ёстой.

Таныг үнэн бодит түр хугацааны оршин суугч мөн эсэхийг бид дараах нөхцөлүүдийг үндэслэн шийдвэрлэнэ. Үүнд: Таны өөрийн улс дахь нөхцөл байдал, таны Австрали дахь боломжит нөхцөл байдал, таны суралцах хичээл ирээдүйд чинь үзүүлэх ач холбогдол, таны цагаачлалын түүх болон таны Австралид түр хугацаагаар оршин суух зорилготой холбоотой бусад асуудлууд. Хэрэв та насанд хүрээгүй бол таны эцэг/эх, хуулийн дагуу асран хамгаалагч эсвэл эхнэр/нөхөрийн зорилгыг тус тус авч хэлцэнэ.

Мэдүүлгийн маягт дээрх мэдээлэл болон бусад нэмэлт бичиг баримтуудыг үндэслэн таныг үнэн бодит түр хугацааны оршин суугч мөн эсэхийг үнэлэн үзнэ. Танд дээр дурдсан нөхцөлүүдтэй дагуу нэмэлт бичиг баримт ирүүлэх шаардлага тавьж болзошгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Цагаачлал болон xил хамгаалах албаны (DIBP) үндсэн вэб хуудсанд орж Англи хэл дээр авах боломжтой. Genuine Temporary Entrant -д орж танилцаарай

 

Монгол Улсын Виз Мэдүүлэгчид хуудас руу буцах

 Page updated on 30 June 2016