Australian Embassy
China

Монгол Улсын Виз Мэдүүлэгчид

Виз ба Цагаачлах хуудас         English ǀ Монгол 

 

 

Холбогдох мэдээлэл

Бээжин дэх Австрали Улсын ЭСЯ-ны Цагаачлал болон xил хамгаалах алба Монгол Улсын иргэдийн зочлох виз (жуулчны болон бизнесийн төрөл) түр ажиллах виз, байнгын оршин суугч буцан очих виз, оюутны виз болон өв залгамжлан Австралийн иргэншил хүсэх зэрэг виз мэдүүлгийг хүлээн авч шийдвэрлэдэг.

Дээр дурдсан визийн аль нэгийг мэдүүлэх бол мэдүүлгийн материалаа Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд (AVAC) өгөх боломжтой.

Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төв (AVAC)
 

Австрали Улсын виз эсхүл өв залгамжлан иргэншил хүсэх мэдүүлэг өгөх Монгол Улсад амьдарч буй иргэд мэдүүлгийн материалаа Улаанбаатар хот дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төвд (AVAC) өгнө үү.
Улаанбаатар хот дахь AVAC төв - д орж харна уу.
AVAC төвийн мэдээлэл - д орж харна уу.

Австрали Улсын виз зөвшөөрөгдсөн Монгол Улсын иргэд Австралид визийн наадаг хуудасгүй зорчино 

Австрали Улсын виз зөвшөөрөгдсөн, Монгол Улсаас Австрали Улсад зорчих иргэд паспорт дээрээ визийн наадаг хуудас даруулалгүйгээр Австралид зорчих боломжтой.

Холбогдох мэдээллийг Визийн Наадаг Хуудас -д орж Англи болон Монгол хэлээр харна уу

Виз болон иргэншилтэй холбоотой ерөнхий мэдээлэл

Ерөнхий мэдээлэл хуудасд орж доорх жагсаалтын дагуу дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай:

  • Виз болон иргэншил мэдүүлгийн материалаа хэрхэн ирүүлэх тухай
  • Монгол Улсаас гадна оршин суугч иргэд мэдүүлэг өгөх тухай
  • Монгол Улсын төрийн албан хаагчид мэдүүлэг өгөх тухай
  • Виз мэдүүлгийн хураамж болон хураамж хэрхэн төлөх
  • Эрүүл мэндийн шаардлага
  • Зан чанарт тавигдах шаардлага ба цагдаагийн тодорхойлолт
  • Мэдүүлэг шийдвэрлэх хугацаа
  • Агентлаг болон хувь хүнд итгэмжлэл гаргах
  • Туслах бичиг баримтууд
  • Хуурамч бичиг баримт
  • Мэдүүлэгт хийгдэх хянан шалгалт
  • Виз мэдүүлсэний дараах лавлагаа
  • Мэдүүлгийн хариу мэдэгдэх тухай
  • Санал хүсэлт

Виз мэдүүлэг өгөх тухай

Цагаачлал болон xил хамгаалах алба цахим хуудас www.border.gov.au -д орж орж энд дурдагдаагүй виз мэдүүлэгтэй холбоотой болон бусад дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой.

Бээжин хотод хүлээн авч шийдвэрлэдэг доорх ангилалын виз мэдүүлгийг Монгол Улсын иргэд түгээмэл мэдүүлдэг учир холбогдох мэдээллийг Англи хэлнээс Монгол хэл дээр тусгайлан хөрвүүлсэнтэй танилцаарай.


Бээжин хот дахь Цагаачлалын алба Монгол Улсын иргэдийн Хүүхэд үрчлэлт байнгын оршин суух (цагаачлах) виз мэдүүлгийг л хүлээн авч шийдвэрлэнэ. Бусад байнгын оршин суух (цагаачлах) виз мэдүүлгийг Бээжин хотод бус Хятад Улсын өөр хотууд дахь болон Австрали дахь Цагаачлалын алба шийдвэрлэнэ. Доорх жагсаалтад орж холбогдох мэдээллийг авна уу.

Австрали Улсын иргэншил хүсэх мэдүүлэг өгөх 

Зуучлагч агентлагт хандах шаардлага бий юу

Зуучлалын агентлагт хандахаас өмнө доорх мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. Австрали улсаас гадна байрлан үйл ажиллагаа явуулж буй зуучлалын агентлагуудын тухай мэдээлэл-д орж харна уу.

Цагаачлалын залилан мэхлэх үйлдлийн тухай анхааруулга

Зарим этгээд таны эсвэл таны нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг завдах тохиолдол гарч болзошгүй тул интернет хэрэглэх явцад болгоомжтой байж өөрийгөө цагаачлалын залилан мэхлэх үйлдлээс хамгаалаарай. Австрали Улсад залилан мэхлэх үйл явдлыг гэмт хэрэгт тооцдог ба үйл ажиллагаанд оролцсон иргэдэд ихээхэн ял шийтгэл/торгуул оноодог. Таны виз мэдүүлэгийг ямар нэгэн этгээд танд бүрдүүлж, бөглөж өгсөн хэдий ч виз мэдүүлэгт тавигдах бүх хариуцлагыг та өөрөө хүлээх болно. Австралийн Виз Амархан Авах нь  бичлэгийг орж үзнэ үү.

Бидэнтэй Холбогдох

Монгол улсын иргэд Улаанбаатар хот дахь AVAC төвтэй утас болон и-мэйлээр холбогдон виз хэрхэн мэдүүлэх тухай мэдээллийг Монгол болон Англи хэл дээр авах боломжтой. Мөн AVAC төвийн мэдүүлгийн явц шалгах интернэт системийг ашиглан виз мэдүүлэг тань шийдвэрлэгдсэн эсэхийг хянах боломжтой.

Улаанбаатар хот дахь AVAC -д орж харна уу. 

Хэрэгтэй Холбоосууд

Цагаачлал болон xил хамгаалах алба

Улаанбаатар дахь Австрали Улсын визний мэдүүлэг хүлээн авах төв (AVAC) 

 

Виз ба Цагаачлах хуудас руу буцах
 

Page last updated 22 November 2016